Бидний итгэл

Библи

1. Шинэ болон Хуучин гэрээний Библи нь Бурханы үг бөгөөд үнэн зөв, алдаагүй юм.

2. Библи нь 66 номоос бүрдэх бөгөөд Бурханы илчлэл ба Ариун Сүнсний нөлөөгөөр бичигдсэн.

3. Бурханы тухай бүрэн мэдлэгийг зөвхөн Библиэс л олж авч болно.

4. Аврал нь зөвхөн Библиэр дамжуулан өгөгдөнө.

Бурхан

1. Бурхан бол Сүнс бөгөөд өөрөө оршиж, бүхнийг мэдэгч, төгс хүчит, цорын ганц Бурхан юм.

2. Бурхан мөнхийн, зөвт бөгөөд хайр энэрэлтэй, нигүүлсэнгүй нэгэн юм.

3. Бурхан нь мөн чанартаа Нэг боловч, Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн Гурвалын Нэгдэл юм.

4. Бурхан ертөнцийг бүтээж, захирч, тогтоож, шүүгч юм.

Есүс Христ

1. Есүс Христ бол Гурвалын Нэгдлийн нэгэн хэсэг бөгөөд Төгс Бурхан юм.

2. Есүс Христ Бурханы Хүү болж хүн төрөлхтөнд ирж, Бурхан болон хүн хоорондын цорын ганц зуучлагч болсон.

3. Есүс Христ бүх хүний нүглийг төлөхийн тулд өөрийгөө орлуулж, загалмай дээр нас барж, мөнхийн авралыг биелүүлсэн.

4. Есүс Христ загалмай дээр нас барсны дараа 3 дахь өдөртөө амилж, 40 хоногийн дараа тэнгэрт өргөгдөж, бидний зуучлагчаар амьдарч байна.

Ариун Сүнс

1. Ариун Сүнс бол Гурвалын Нэгдлийн нэгэн хэсэг бөгөөд Төгс Бурхан юм.

2. Ариун Сүнс хүмүүсийг нүглээ гэмшиж, Бурханы үгэнд хөтлөхөд тусалдаг.

3. Ариун Сүнс итгэгчдийн зүрхэнд оршиж, тэдний итгэлийг өсгөн хөгжүүлдэг.

4. Ариун Сүнс итгэгчдийг нэгтгэж, Христийн бие болсон сүмийг байгуулдаг.

Хүн

1. Хүн Бурханы алдрын төлөө, Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн сүнслэг оршихуй юм.

2. Бурхан хүнд сонгох эрхийг өгсөн боловч Адам Бурханы үгэнд дуулгаваргүй байж нүгэл үйлдсэн.

3. Бүх хүн үхлийг туулж, дараа нь Бурханы шүүлттэй тулгарна.

Аврал

1. Аврал нь Бурханы нигүүлсэл бөгөөд хүний үйлдлээр бус, зөвхөн итгэлээр дамжуулан олж авдаг.

2. Авралд хүрэхийн тулд нүглээ гэмшиж, гэмшилээр дамжуулан Бурханы сонгосон хүн байх ёстой.

3. Итгэлээр зөвтгөгдөх боломжтой.

4. Хүн Есүс Христийг итгэж, түүгээр дамжуулан л авралд хүрнэ.

5. Аврал баттай бөгөөд мөнхөд төгс юм.

6. Аврагдсаны дараа Христийг дуурайж ариун амьдралаар амьдрах ёстой.

7. Христ дахин ирэх үед итгэгчид алдаршина.

Сүм

1. Сүм бол Христэд итгэгчдийн Ариун Сүнсээр нэгтгэгдсэн итгэлийн нэгдэл юм.

2. Сүм бол Христийн бие бөгөөд итгэгчид түүний биеийн бүрэлдэхүүн хэсэг юм.

3. Бурхан сүмээр дамжуулан үг хэлж, итгэгчдийн итгэлийг өсгөн хөгжүүлдэг.

4. Сүм Христийн тушаалыг дагаж ариун ёслолуудыг гүйцэтгэнэ.

5. Сүм үг, залбирал, өргөл болон номлолд хичээн зүтгэх ёстой.

Мянган жил ба мөнхийн тэнгэрийн улс

1. Есүс Христ энэ дэлхийд дахин ирээд 1000 жилийн турш дэлхийг захирна.

2. Бүх итгэгчид мөнхийн тэнгэрийн улсад Христтэй хамт мөнхийн аз жаргалыг эдэлнэ.

Уншиж байна…
Боловсруулж байна…
text_sending
Хайж байна…