Сайн мэдээний төвийн танилцуулга
|
Бидний итгэл
Бидний итгэл
Библийн тухай
Шинэ хуучин гэрээ нь бүгд ариун сүнсний удирдлагыг авсан хүмүүс Бурханаас аван бичсэн Бурханы үгэнд итгэдэг.
2 Петр 1:20 Гурвалсан БУРХАНы тухай
Тэнгэр газрыг бүтээсэн сансар огторгуйг бүтээгч БУРХАН бол нэг юм. Аавын хувьд БУРХАН ба Есүс Христ хүүгийн хувьд БУРХАН болон Ариун Сүнсний БУРХАН ийнхүү гурвалсан байдалд итгэдэг.
Иохан 1:14, Иохан10:30, Исаиа 9:6, Ром 8:9, Ром 9:5, 2 Коринт :13:13, 1 Иохан 5:20 Есүс Христийн тухай
Ариун Сүнсээр жирэмсэлж онгон бүсгүй Мариагаас төрж ертөнцийн гэм нүглийн төлөө золилт болон загалмай дээр нас барж дахин амилж тэнгэрт одсоноороо бидний зуучлагч болж дахин ирнэ гэдэгт итгэдэг.
Матай 1:18~25, Матай 20:28, Еврей 7:24, Иов 16:19, Иов 19:25, Үйлс 1:9~11 Ариун Сүнсний тухай
БУРХАН Ариун Сүнсээр энэ дэлхий дээр оршин хүний гэмийг ойлгуулан үгээрээ дамжуулан дахин төрүүлж Христчин хүний сэтгэлд байгаад зогсохгүй итгэгчдийг нэгдмэл болгон ЭЗЭНий бие болсон сүмийг бий болгодогт итгэдэг.
1 Коринт 6:19, Ефес 4:3~4 Гэм ба шүүлтийн тухай
Нэг хүн Адамаас болж бүх хүн гэмтэн болж хүн тус бүрийн үйлдсэний дагуу шударгаар шүүх БУРХАНы шүүлтэд итгэдэг.
Еврей 9:27, Илчлэлт 20:12~15 Авралын тухай
Христ энэ дэлхийн бүх гэмийг үүрч нас барснаар түүний цусаар мөнхийн золилтыг биелүүлсэн. Хүн бүр хуулийг сахин сайн үйлсээр бус БУРХАНы үгээр дамжуулан Христийн биелүүлсэн тэрхүү нигүүлсэлд итгэснээр аврагдаж дахин төрнө. Ийнхүү мөнхийн амийг олсон хүн мөнхөд сүйрэхгүй гэдэгт итгэдэг.
Иохан 1:29, Ефес 2:8~9, Еврей 9:12, 1Петр 1:23 Сүмийн тухай
Сүм бол дахин төрсөн Христэд итгэгчдийн Ариун Сүнсний нэгдмэл болгосноор бие биенээ хайрлан нөхөрлөдөг сүрэг бөгөөд тэд Христийн бие бөгөөд эрхтэн бүрийн хэсэг гэдэгт итгэдэг.
1 Коринт 1:9, 1 Коринт 12:12~13, 1 Коринт 12:27 Ариун Сүнсний тухай
Баптисм болон ариун зоогийн ёслол нь ЭЗЭН сүмд тушаан сахиулж буй бөгөөд баптисм бол Христийн үхэл болоод дахин амилж буйтай нэгдэж буй авралын илэрхийлэл бөгөөд ариун зоогийн ёслол бол талх болоод усан үзэмний дарс нь ЭЗЭНий бие болон цусыг дурсан санаж байгаад итгэдэг.
Ром 6:4~5, 1 Петр 3:21, 1 Коринт 11:23~26 Христийн дахин амилалт ба тэнгэрт хөөрөх тухай
Ертөнцийн төгсгөлд болох 7 жилийн зовлонгийн өмнө Христ агаар мандалд ирж тэр үед үхсэн байсан итгэгчид амилж амьд буй итгэгчид өөрчлөгдөн агаарт ЭЗЭНтэй уулзана гэдэгт итгэдэг.
1 Тесалоник 1:10, 1 Коринт 15:51~52 Мянган жилийн хаанчлал ба мөнхийн улсын тухай
Христийн энэ газар дээр дахин ирснээр дэлхийг шүүж ЭЗЭНий захирах мянган жилийн хаанчлал биеллээ олж түүний дараа мөнхийн шинэ тэнгэр болон шинэ газар дээр дахин төрсөн итгэгчид БУРХАНы ард түмэн болж БУРХАНтай хамт мөнхөд алдар сууг хуваалцах гэдэгт итгэдэг.
Зехариа 14:4, Дуулал 2:5~9, Илчлэлт 20:4~6 |